Танд хэрэгтэй асуултууд
Хэрхэн нисэх буудлаас тосох, нисэх буудал руу хүргүүлэх такси захиалга хийх вэ?
Та Айтрип аппликейшнээр эсхүл itrip.com сайт руу ороод такси гэсэн үйлчилгээг нь сонгоод Эйрпорт такси захиалж болно. Захиалга хийхдээ та дараах мэдээллүүдийг сайтар шалгаж оруулахыг сануулья:
- Нислэгийн цаг
- И-мэйл
- Гар утас
Таны Мэйл болон утасны дугаар руу мэйл, смс хэлбэрээр захиалгын мэдээлэл очих учраас та холбоо барих мэдээллээ сайтар шалгаж оруулаарай.
Хэрхэн эхлэх болон хүрэх цэгээ сонгох вэ? (Улаанбаатар хот)
Манай айрпорт таксины бүсчлэл дараах байдлаар хот дотроо хязгаарлагдаж байгаа:
- Хойд зүг- 32 тойргийг хүртэл
- Зүүн зүг- Амгалан
- Баруун зүг- Драгон
- Урд зүг- Зайсан
2 талдаа буюу Нисэх буудлаас тосох, нисэх буудал руу хүргүүлэх захиалга хийх боломжтой юу?
Харамсалтай нь одоохондоо 2 талдаа хүргүүлж, тосуулах боломжгүй байгаа. Та заавал хүргүүлэх, тосуулах 2 тусдаа захиалга өгөх шаардлагатай. Цаашдаа манайх бүтээгдэхүүнээ шинэчлээд 2 талдаа захиалга хийхэд улам амар болгох болно. 😉
Ямар төрлийн цүнхийг ачаа тээш гэж үздэг вэ? Хэдэн ширхэг ачаа эсвэл тээш авч явах боломжтой вэ?
- Тээврийн хэрэгслийн тээшинд хадгалах шаардлагатай бүх зүйлийг ачаа тээш гэж үзнэ.
- Гар тээш нь машинд сууж байхдаа өвөр дээрээ тавиад явж болох цүнх учир ачаанд орохгүй.
- Стандарт ачаа тээшний гурван талын нийлбэр нь 158 см-ээс ихгүй байх ёстой.
- Овор ихтэй ачаа болон спорт тоног хэрэгсэл (цана, сноуборд, гольфын цүнх, серфингийн хавтан, унадаг дугуй, скутер г.м.), хүүхдийн тэрэг, хүүхдийн хөлд оруулагч, хөгжмийн зэмсэг, амьтан тээвэрлэх хайрцаг сав зэрэг нь стандарт бус ачаа тээшинд тооцогдох бөгөөд эдгээрийг тээвэрлэх хүсэлтэй бол Компанитай урьдчилан ярилцах ёстой бөгөөд нэмэлт төлбөр эсвэл үйлчилгээ авах шаардлагатай байж болно.
- Амьтан болон шувуу тээвэрлэх бол доороо битүү хайрцаг савтай байх ёстой бөгөөд стандарт ачаа тээшний хэмжээнээс хэтрэхгүй байх ёстой.
Яагаад Ай Трип гэж?
Аялагчийн хөтөч
Төгс аяллаа төлөвлөхөд бид тусална
Аялал бүрд урамшуулал
Захиалга бүрд оноо цуглуулах боломжтой
Харилцагчийн үйлчилгээ
Зөвлөгөө, зөвлөмжийг 24/7 шуурхай үзүүлнэ