Үйлчилгээний нөхцөл
Ерөнхий зүйл
- Худалдагч тал “АЙТРИП” ХХК түүний веб болон гар утасны аппликейшнээр дамжуулан авиа компаниудын тийз, төмөр зам болон зочид буудлын захиалгыг дээрх үйлчилгээний нөхцөлийн дагуу худалдах, “цаашид захиалагч тал гэх” захиалагч тал нь дээрх үйлчилгээг худалдан авалт хийхтэй холбоотой үүсэх талуудын эрх, үүрэг хариуцлагыг зохицуулна.
- Захиалагч тал нь АЙТРИП үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр АЙТРИП-ээр худалдан авалт хийх, үйлчилгээ авах эрхтэй болно.
- Захиалагч тал нь захиалгын системээр дамжин хайлт хийж захиалга баталгаажсан тохиолдолд энэхүү үйлчилгээний журам, нөхцөлтэй танилцаж, хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
- Захиалгын системд байрлах хэрэглэгчдийн хайлтад илэрч буй илэрц нь харилцагчаас бидэнд ирүүлсэн мэдээлэл болно.
- АЙТРИП нь захиалагчийн оруулсан мэдээллийн үнэн зөв, бүрэн гүйцэд байдалд баталгаа өгөх эсвэл тэдгээрийг өөрчлөх, засаж залруулах үүргийг хүлээхгүй болно.
Бидний санал болгож буй itrip.mn захиалгын систем дээр байршуулсан мэдээ мэдээлэл, программ хангамж, захиалга гэх мэт бүхий л үйлчилгээг зөвшөөрөлгүйгээр бусдад дамжуулан худалдах, өөр линк холбоосыг ашиглан хуулбарлах, арилжаалахыг хориглоно.
Захиалагч талын эрх, үүрэг
- Захиалагч тал тийз худалдан авалттай холбоотой мэдээ, төлбөрийн мэдээлэл, бүртгэл тооцоог албаны хэрэгцээнд зориулан Худалдагч талаас гаргуулан авах;
- Захиалагч тал нь АЙТРИП олон улсын тийз захиалгын веб системээр тийз худалдан авахдаа мэдээллээ сайтар шалган авах ба засвар, өөрчлөлт оруулах шаардлагa гарвал төлбөр хийж баталгаажуулахаас өмнө засварлана. Бичигдсэний дараа өөрчлөлт болон буцаалт байхгүй.
- Тухайн нислэгийн өдрийг хойшлуулах болон цуцлах тохиолдолд нислэгээс 24 цагийн өмнө төв оффис болон борлуулалтын касс-д мэдэгдэж суудал хасалт хийлгэх ба хасалт хийлгээгүй тохиолдолд тухайн авиа компаниас тогтоосон журмын дагуу суудал хоосон нисгэсний торгуулийг төлнө.
- Захиалагч тал нь АЙТРИП-ээс нислэг, буудал, аяллын мэдээлэл болон өөрийн захиалгын мэдээллийг авах, мөн зарласан хөнгөлөлт урамшууллыг эдлэх эрхтэй.
- АЙТРИП ашиглаж буй хэрэглэгч нь 18 нас хүрсэн, хуулийн хариуцлага хүлээх бүрэн чадвартай байх.
- Захиалагч тал нь аялж буй зорчигчдын мэдээллийн /Овог, Нэр, Хүйс, Утасны дугаар, Паспортын мэдээлэл, цахим шуудангийн хаяг/ үнэн зөв байдалд бүрэн хариуцлага хүлээнэ. Захиалагч тал буруу болон дутуу мэдээлэл оруулсан бол АЙТРИП хариуцлага хүлээхгүй.
- Захиалагч тал нь зорчиж буй орны визтэй холбоотой мэдээлэлтэй холбоотой асуудлыг хариуцах үүрэг хүлээнэ.
- Захиалагч тал худалдан авалт хийх явцад ойлгомжгүй зүйл гарсан тохиолдолд 24/7 дуудлага хүлээн авах төв руу холбогдож мэдээлэл авах боломжтой.
- Захиалагч тал нь гуравдагч этгээдэд нэвтрэх нэр, нууц үгээ дамжуулахгүй байх мөн бүртгэлээсээ гарч браузерээ хаах, гар утасны аппликэйшн-д нэвтрэн орсон үедээ гар утсаа хэн нэгэнд дамжуулахгүй байж, мэдээллийн аюулгүй байдлыг өөрөө бүрэн хариуцна үүнтэй холбоотой учирч болох аливаа эрсдэлээс сэргийлэх хохирол гарсан тохиолдолд АЙТРИП хариуцахгүй болно.
Айтрипийн эрх, үүрэг
- АЙТРИП нь олон улсын нислэгийн тийз захиалгын систем дээр зах зээлийн үнээр олон улсын болон дотоодын нислэгийн тийз, зочид буудал, төмөр замын тийз борлуулах үүрэг хүлээнэ.
- АЙТРИП нь захиалагчтай тийз худалдан авах төлбөрийг нэхэмжлэх, захиалгын хугацаанд төлбөр төлөгдөөгүй, үйлчилгээний дүрмийг зөрчсөн тохиолдолд цуцлах эрхтэй.
- АЙТРИП нь шаардлагатай үед нислэгтэй холбоотой гарсан үйлчилгээний нөхцлийг өөрчлөн, шинэчлэх эрхтэй. Үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт хийсэн даруйд өөрчлөлтийн мэдэгдлийг үйлчлүүлэгчийн бүртгэлтэй и-мэйл хаягаар дамжуулан мэдэгдэнэ. Өөрчлөлт гарсантай холбоотой мэдээллийг хүлээн аваагүй тохиолдолд АЙТРИП хариуцахгүй болно. Тиймээс баталгаат байнгын ашигладаг имэйл хаягыг бүртгүүлэх шаардлагатай.
- Захиалагч талын хувийн мэдээллийг зөвхөн үйлчлүүлэгчийн хүсэлтэд хариулах, үйлчилгээнд шинэчлэл хийхэд анхааруулах, хэрэглэгчтэй холбоо барихад ашиглана.
- Тухайн захиалагч тал нь үйлчилгээний нөхцөлийг зөрчсөн, бусдын эсвэл хуурамч мэдээллийг ашиглан захиалга хийснээс үүдэлтэй хохирол учруулах, болзошгүй үйлдэл гаргасан тохиолдолд АЙТРИП нь захиалагчид урьдчилан мэдэгдэлгүй нэвтрэх эрхийг хязгаарлах ба хаах эрхтэй.
- АЙТРИП нь захиалагч талын хувийн мэдээлэл, нууц үг, худалдан авалтын түүхийг чандлан хадгалах үүрэг хүлээнэ.
- АЙТРИП нь захиалагч талын Дебит/Кредит карт, бэлэн мөнгө, дансны гүйлгээг луйврын шинжтэй байгаа гэж үзсэн тохиолдолд Банк болон Хуулийн байгууллагаар тус гүйлгээг шалгуулах эрхтэй.
- Цаг агаар, давагдашгүй хүчин зүйлс, нөхцөл байдлын улмаас нислэг саатах тохиолдолд түүнээс үүссэн аливаа хохирлыг АЙТРИП хариуцахгүй.
Төлбөрийн нөхцөл
- Захиалгын систем дээр санал болгосон бүтээгдэхүүн үйлчилгээг худалдан авахаар захиалга хийсэн бол захиалагч тал захиалга цуцлалтын журам болон бусад нөхцөлтэй танилцан хүлээн зөвшөөрсний үндсэн дээр захиалга хийсэн гэж үзнэ.
- Цуцлалт болон урьдчилгаа төлбөрийн журам нь бүтээгдэхүүн үйлчилгээний төрөл, захиалга өгөх хугацаа болон агуулгаас хамааран харилцан адилгүй байж болно.
- Захиалагч тал худалдан авалт хийх тийзийн төлбөрийг дансаар, картаар төлж болох ба харин төлбөрийг олон улсын төлбөрийн картаар төлөх тохиолдолд банкны хураамж, карт олгогч байгууллагын үйлчилгээний шимтгэлийг Захиалагч тал хариуцна.
- Захиалагч тал та төлбөр хийх боломжит хугацаандаа төлбөрөө төлөөгүйн улмаас захиалга цуцлагдсанаас үүдэн бий болсон аливаа асуудалд “АЙТРИПХХК” ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.
- Тийз захиалгын системийн Валютын ханш өдөр бүр өөрчлөгддөг тул төлбөр хийх хугацаанаас хамаарч тийзийн үнэ бага зэрэг өөрчлөгдөх боломжтой.
Хориглосон үйл ажиллагаа
- Бидний санал болгож буй itrip.mn захиалгын систем дээр байршуулсан мэдээ мэдээлэл, программ хангамж, захиалга гэх мэт бүхий л үйлчилгээг зөвшөөрөлгүйгээр бусдад дамжуулан худалдах, өөр линк холбоосыг ашиглан хуулбарлах, арилжаалахыг хориглоно.
Захиалга /Тийз Буцаалт/ Өдөр өөрчлөлтийн нөхцөл
- АЙТРИП-д веб сайтаар дараа ……. цэснээс өөрийн захиалгын төлөв болон захиалгатай холбоотой нэмэлт мэдээллийг харах боломжтой.
- Захиалга нь төлбөр төлөгдсөний дараа баталгаажих бөгөөд төлбөр төлөгдөөгүй захиалгыг заагдсан хугацааны дагуу Айтрип автоматаар цуцлана.
- АЙТРИП 24/7 дуудлага хүлээн авах төвийн 77771100 дугаарт холбогдож нислэгийн холбогдолтой бүх төрлийн мэдээллийг авах бүрэн боломжтой.
Бусад нөхцөл
- Энэхүү Үйлчилгээний нөхцөл, журам нь Монгол улсын хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн цар хүрээ, хэм хэмжээнд үйлчлэх ба аливаа маргааны үед талууд эвийн журмаар шийдвэрлэх бөгөөд тохиролцоонд хүрэхгүй тохиолдолд Монгол Улсын хуулийн дагуу шийдвэрлэнэ.
- Үйлчилгээний нөхцөлийн заалтууд өөрчлөгдөх боломжтой. Хэрэв аль нэг заалт өөрчлөгдөх эсвэл хүчингүй болсон тохиолдолд бусад заалт нь хүчин төгөлдөр бөгөөд дагаж мөрдөгдөхүйц байна.
- Энэхүү Үйлчилгээний нөхцөл, журмын эх хувилбар нь Монгол хэлээс гадна бусад гадаад хэл рүү хөрвүүлэгдсэн байж болох бөгөөд эх хувилбарын адил хүчин төгөлдөр байх ба аливаа маргааны тохиолдолд эх хувилбар болох Монгол хэл дээрх хувилбарыг баримталж маргааныг шийдвэрлэнэ.
- Нислэг үйлдэж буй авиа компани нь цаг агаар, агаарын хөлгийн бүрэн бүтэн байдал алдагдах зэрэг бусад давагдашгүй хүчин зүйлийн улмаас нислэгийг цуцлах/хойшлуулсан тохиолдолд АЙТРИП хариуцлага хүлээхгүй.
- Захиалагч тал нь дараах нэмэлт үйлчилгээнүүдийг захиалгын веб сайтын ………….. хэсгийн цонхноос харах боломжтой.
- Ковидын үеийн хил гаалийн мэдээлэл болон өөрчлөлтүүд
- Нислэгтэй холбоотой бүх төрлийн зөвлөгөө, мэдээлэл
- Тухайн зорчих улсын виз, хил гаалийн талаарх мэдээлэл
- Онгоц доторх суудлыг урьдчилан захиалах
- Онгоц доторх тусгай хоолны захиалга
- Өндөр настан, насанд хүрээгүй хүүхэд харгалзах хүнгүй зорчих болон бусад тусгай үйлчилгээ шаардлагатай байгаа зорчигчид зориулсан тусгай үйлчилгээний захиалга, мэдээлэл
- Монгол улсын 18-аас доош насны иргэн эцэг эх, хууль ёсны асран хамгаалагчаас өөр хүнтэй гадаад улсад зорчих бол эцэг эх, хууль ёсны асран хамгаалагч хүүхдийн хамт хилээр нэвтрэх иргэний хооронд хийсэн нотариатаар баталгаажуулсан итгэмжлэл шаардлагатай учир уг заалтыг зөрчсөн тийзийн төлбөрийн маргаанд АЙТРИП хариуцлага хүлээхгүй.
- Ta аяллын визээр аливаа нэг орон руу зорчих тохиолдолд тухайн улсын виз болон хоёр талдаа зорчих тийз худалдан авах зэрэг мэдээллийг манай 24/7 цагийн дуудлага хүлээн авах төвөөс авах, веб сайт дээрх заалтуудтай танилцсаны дагуу тийз захиалахыг санал болгож байна.
- https://www.easemytrip.com/airlines-daily-updates-during-coronavirus.html энэ хаяг руу орж зарим эйрлэйнтэй холбоотой ковидийн талаарх мэдээллийг авна уу
Маргаан шийдвэрлэх:
- Талууд уг гэрээний үүргийг биелүүлэхтэй холбоотой аливаа маргаантай асуудлыг харилцан тохиролцож эвийн журмаар шийдвэрлэхийг эрхэмлэх ба ийнхүү тохиролцож чадахгүйд хүрвэл Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу холбогдох хуулийн байгууллагад хандан шийдвэрлүүлнэ.