Үйлчилгээний нөхцөл
Ерөнхий нөхцөл
- Үйлчлүүлэгч нь АЙТРИП үйлчилгээний нөхцөлийг бүрэн хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр АЙТРИП-ээр худалдан авалт хийх, үйлчилгээ авах эрхтэй болно.
- Үйлчлүүлэгч нь хуулийн дагуу хариуцлага хүлээх чадвартай, 18 насанд хүрсэн иргэн байна.
- Худалдагч тал “АЙТРИП” ХХК түүний веб болон гар утасны аппликейшнээр дамжуулан авиа компаниудын тийз, зочид буудал, даатгал, и-сим зэрэг захиалгыг дээрх үйлчилгээний нөхцөлийн дагуу худалдах, “цаашид үйлчлүүлэгч тал гэх” үйлчлүүлэгч тал нь дээрх үйлчилгээг худалдан авалт хийхтэй холбоотой үүсэх талуудын эрх, үүрэг хариуцлагыг зохицуулна.
- Үйлчлүүлэгчийн зөвшөөрлөөр ХУР, ДАН системээр дамжуулан Төрийн цахим мэдээллийн санд хандаж хэрэглэгчийн мэдээллийг үнэн зөв эсэхийг баталгаажуулах.
- АЙТРИП нь үйлчлүүлэгчийн оруулсан мэдээллийн үнэн зөв, бүрэн гүйцэд байдалд баталгаа өгөх эсвэл тэдгээрийг өөрчлөх, засаж залруулах үүргийг хүлээхгүй болно.
Бидний санал болгож буй itrip.mn захиалгын систем дээр байршуулсан мэдээ мэдээлэл, программ хангамж, захиалга гэх мэт бүхий л үйлчилгээг зөвшөөрөлгүйгээр бусдад дамжуулан худалдах, өөр линк холбоосыг ашиглан хуулбарлах, арилжаалахыг хориглоно.
Үйлчлүүлэгчийн эрх, үүрэг
- Үйлчлүүлэгч нь “АЙТРИП” санал болгож буй үйлчилгээний талаар холбогдох санал гомдол, шүүмж, шинэ санаа, шинэ бүтээгдэхүүний хүсэлт зэргийг чөлөөтэй илэрхийлэх эрхтэй байна.
- Үйлчлүүлэгч нь “АЙТРИП”-ын санал болгож буй үйлчилгээний нөхцөлийн дагуу олон улсын болон дотоодын нислэгийн тийз захиалгын систем дээрх зах зээлийн үнээр тийз худалдан авах, өөрийн захиалгын талаар мэдээллийг авах эрхтэй байна.
- Үйлчлүүлэгч нь “АЙТРИП”-ээс зарласан хөнгөлөлт, урамшуулалд хамрагдах эрхтэй байна.
- Үйлчлүүлэгч нь “АЙТРИП” ийн санал болгож буй бүтээгдэхүүнүүдийн тус бүрийн үйлчилгээний нөхцөлийг сайн уншиж танилцан зөвшөөрөх үүрэгтэй.
- Үйлчлүүлэгч нь захиалга үүсгэхдээ аялж буй зорчигчдын мэдээллийн /Овог, Нэр, Хүйс, Утасны дугаар, Паспортын мэдээлэл, цахим шуудангийн хаяг/ үнэн зөв байдалд бүрэн хариуцлага хүлээнэ. Үйлчлүүлэгч буруу болон алдаатай эсвэл дутуу мэдээлэл оруулсан бол АЙТРИП хариуцлага хүлээхгүй.
- Үйлчлүүлэгчийн гадаад паспортын дуусах хугацаа зорчигчийн нисэх өдрөөс хойш хамгийн багадаа 6 сар буюу 185 хоногийн хугацаанд хүчинтэй байх үүрэг хүлээнэ.
- Үйлчлүүлэгч нь зорчиж буй улсад нэвтрэх визтэй холбоотой асуудлыг өөрөө хариуцах үүрэг хүлээнэ.
- Үйлчлүүлэгч нь “Айтрип”-ээс тийз худалдан авахаас өмнө тухайн тийзийн дүрэм болох буцаалт, өдөр өөрчлөлт, онгоцноос хоцрох зэрэг нөхцөлүүдтэй сайтар танилцан зөвшөөрсөн байх үүрэг хүлээнэ.
- Худалдан авсан тийзийн нөхцөлөөс хамаарч цуцлах болон өдөр өөрчлөх боломжтой тийзийг нислэг эхлэхээс 24 цагийн өмнө суудал хасалт болон буцаалтыг хийлгэсэн байх шаардлагатай ба хасалт хийлгээгүй тохиолдолд тухайн авиа компаниас тогтоосон журмын дагуу суудал хоосон нисгэсэн торгуулийг төлөн зохих өөрчлөлт , буцаалтыг хийлгэнэ.
- Үйлчлүүлэгч нь бүтээгдэхүүнээс хувийн бүртгэлээ устгуулах талаарх хүсэлтийг support@itrip.mn руу мэйл илгээж устгуулах боломжтой.
АЙТРИП эрх, үүрэг
- АЙТРИП нь олон улсын болон дотоодын нислэгийн тийз, зочид буудал, аялал захиалгын систем дээрх зах зээлийн үнээр нислэгийн тийз, буудал, аяллын үйлчилгээнүүдийг үйлчлүүлэгчид санал болгоно.
- АЙТРИП нь үйлчлүүлэгчтэй утсаар эсвэл цахимаар холбогдож төлбөрийн мэдээлэл өгөх, төлөгдөөгүй төлбөрийг нэхэмжлэх эрхтэй байна.
- Захиалгын үйлчилгээний төлбөр нь бүрэн төлөгдөөгүй эсвэл, үйлчилгээ үзүүлэгчийн үйлчилгээний нөхцөл, холбогдох дүрмийг зөрчсөн тохиолдолд тухайн захиалгыг цуцлах эрхтэй байна.
- АЙТРИП нь үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт орсон даруйд өөрчлөлтийн мэдэгдлийг үйлчлүүлэгчийн и-мэйл болон хэрэглэгчийн бүртгэлтэй, аппликейшнд мэдэгдэл болгон хүргэнэ.
- Үйлчлүүлэгчийн хувийн мэдээллийг зөвхөн үйлчлүүлэгчийн хүсэлтэд хариулах, үйлчилгээнд өөрчлөлт шинэчлэл оруулсан бол анхааруулах, хэрэглэгчтэй холбогдох зорилгоор ашиглана.
- Үйлчлүүлэгч нь үйлчилгээний нөхцөлийг зөрчсөн, бусдын эсвэл хуурамч мэдээлэл ашиглан захиалга хийсэн, АЙТРИП-д хохирол учруулж болзошгүй үйлдэл хийсэн нь тогтоогдсон бол АЙТРИП нь тухайн үйлчлүүлэгчид урьдчилан мэдэгдэлгүй нэвтрэх эрхийг хязгаарлах, хаах эрхтэй.
- АЙТРИП нь үйлчлүүлэгчийн хувийн мэдээлэл, нууц үг, худалдан авалтын түүхийг чандлан хадгалах үүрэг хүлээнэ.
- АЙТРИП нь үйлчлүүлэгчийн Дебит/Кредит карт, бэлэн мөнгө, дансны гүйлгээг луйврын шинжтэй байна гэж үзсэн тохиолдолд холбогдох Банк болон Хуулийн байгууллагаар тухайн гүйлгээг шалгуулах эрхтэй байна.
- Цаг агаар, давагдашгүй хүчин зүйлс, нөхцөл байдлын улмаас нислэг саатах тохиолдолд түүнээс үүссэн аливаа хохирлыг АЙТРИП хариуцахгүй.
Төлбөрийн нөхцөл
- Үйлчлүүлэгч тал нь захиалгын системээр дамжин хайлт хийж захиалга баталгаажсан тохиолдолд энэхүү үйлчилгээний журам, нөхцөлтэй танилцаж, хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
- Үйлчлүүлэгч та төлбөр төлөх нөхцөлөө Дансаар, Картаар, Бэлнээр гэсэн төрлүүдээс сонгон төлөх боломжтой байна.
- Үйлчлүүлэгч нь дансаар төлөх сонголтыг хийсэн бол үнийн дүн, гүйлгээний утгыг үнэн зөв бөглөх үүрэг хүлээнэ.
- Үйлчлүүлэгч та төлбөрөө заасан хугацаанд төлөөгүйгээс үүдэн захиалга цуцлагдсан, түүнтэй холбоотой аливаа асуудалд АЙТРИП нь ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.
- Валютын ханш өдөр бүр өөрчлөгддөг тул ханшийн зөрүүнээс хамаарч захиалсан онгоцны тийз, аяллын үнэ хэлбэлзэх боломжтой байна.
Буцаалт хийх ерөнхий нөхцөл
- Аливаа буцаалтыг худалдан авалт хийх үед харилцан тохиролцсон цаасан болон цахим гэрээнд үндэслэх бөгөөд бараа үйлчилгээ үзүүлэгч гуравдагч байгууллагын буцаалтын журмыг давхар мөрдлөг болгоно.
- Үйлчлүүлэгчийн худалдан авсан бүтээгдэхүүнээс хамааран нийлүүлэгч талын буцаалтын журам болон АЙТРИП-н санхүүгийн дотоод журмыг дагаж мөрдөн зохих суутгалууд хийгдэн буцаалт олгогдоно.
- Тухайн бүтээгдэхүүнийг худалдан авахад харьцсан данс буюу харилцагч байгууллага, хувь хүний данс руу төлбөрийг буцаана.
- Холбогдох данс руу буцаалт хийж байгаа тохиолдолд үйлчлүүлэгч өөрийн биеэр салбар дээр ирэх шаардлагагүй.
- Буцаалт хийх хүсэлтийг аяллын зөвлөх шалгасны дараа санхүүгийн албан дээр баталгаажин буцаалтын эрх үүснэ.
- Буцаалтын төлбөрийг ажлын 3-5 хоногт шилжүүлнэ.
Хориглосон үйл ажиллагаа
- Бидний санал болгож буй itrip.mn захиалгын систем дээр байршуулсан мэдээ мэдээлэл, программ хангамж, захиалга гэх мэт бүхий л үйлчилгээг зөвшөөрөлгүйгээр бусдад дамжуулан худалдах, өөр линк холбоосыг ашиглан хуулбарлах, арилжаалахыг хориглоно.
Захиалга /Тийз Буцаалт/ Өдөр өөрчлөлтийн нөхцөл
- АЙТРИП веб сайтын миний захиалга цэсээс өөрийн захиалгатай холбоотой мэдээллийг харах боломжтой.
- Захиалга нь төлбөр төлөгдсөний дараа баталгаажих бөгөөд төлбөр төлөгдөөгүй захиалгыг заагдсан хугацааны дагуу Айтрип автоматаар цуцална.
- АЙТРИП дуудлага хүлээн авах төвийн 77999090 дугаарт холбогдож нислэгийн холбогдолтой бүх төрлийн мэдээллийг авах бүрэн боломжтой.
Бусад нөхцөл
- Энэхүү Үйлчилгээний нөхцөл, журам нь Монгол улсын хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн цар хүрээ, хэм хэмжээнд үйлчлэх ба аливаа маргааны үед талууд эвийн журмаар шийдвэрлэх бөгөөд тохиролцоонд хүрэхгүй тохиолдолд Монгол Улсын хуулийн дагуу шийдвэрлэнэ.
- Үйлчилгээний нөхцөлийн заалтууд өөрчлөгдөх боломжтой. Хэрэв аль нэг заалт өөрчлөгдөх эсвэл хүчингүй болсон тохиолдолд бусад заалт нь хүчин төгөлдөр бөгөөд дагаж мөрдөгдөхүйц байна.
- Энэхүү Үйлчилгээний нөхцөл, журмын эх хувилбар нь Монгол хэлээс гадна бусад гадаад хэл рүү хөрвүүлэгдсэн байж болох бөгөөд эх хувилбарын адил хүчин төгөлдөр байх ба аливаа маргааны тохиолдолд эх хувилбар болох Монгол хэл дээрх хувилбарыг баримталж маргааныг шийдвэрлэнэ.
- Нислэг үйлдэж буй авиа компани нь цаг агаар, агаарын хөлгийн бүрэн бүтэн байдал алдагдах зэрэг бусад давагдашгүй хүчин зүйлийн улмаас нислэгийг цуцлах/хойшлуулсан тохиолдолд АЙТРИП хариуцлага хүлээхгүй.
- Монгол улсын 18-аас доош насны иргэн эцэг эх, хууль ёсны асран хамгаалагчаас өөр хүнтэй гадаад улсад зорчих бол эцэг эх, хууль ёсны асран хамгаалагч хүүхдийн хамт хилээр нэвтрэх иргэний хооронд хийсэн нотариатаар баталгаажуулсан итгэмжлэл шаардлагатай учир уг заалтыг зөрчсөн тийзийн төлбөрийн маргаанд АЙТРИП хариуцлага хүлээхгүй.
- https://www.easemytrip.com/airlines-daily-updates-during-coronavirus.html энэ хаяг руу орж зарим эйрлэйнтэй холбоотой ковидын талаарх мэдээллийг авна уу.
Маргаан шийдвэрлэх
- Талууд уг гэрээний үүргийг биелүүлэхтэй холбоотой аливаа маргаантай асуудлыг харилцан тохиролцож эвийн журмаар шийдвэрлэхийг эрхэмлэх ба ийнхүү тохиролцож чадахгүй тохиолдолд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу холбогдох хуулийн байгууллагад хандан шийдвэрлүүлнэ.