qna

Захиалгаа хэрхэн өгөх вэ?

Та манай тийз борлуулалтын төв болон www.itrip.mn онлайн вэбсайт мөн тийз захиалгын 77999090 дугаар, iTrip чатботоор холбогдон захиалгаа өгч болно.

Танай билетийн касс авиа компаниас гаргасан үнэ дээр нэмж борлуулдаг уу?

Манай билетийн касс нь авиа компанийн гаргасан үнийн дагуу албан ёсны тийз борлуулагч агент учраас ямар нэгэн нэмэгдэл огт авдаггүй.

Захиалга хэр удаан хадгалах вэ?

Бид таны захиалгыг тухайн агаарын тээврийн тийзийн нөхцөлөөс нь хамаарч 3 цагаас 7 хоног хүртэл хугацаанд хадгалах бөгөөд уг хугацаанд төлбөрөө төлж тийзээ баталгаажуулаагүй тохиолдолд таны захиалга цуцлагдахыг анхаарна уу.

Нислэгийн тийзийн үнэ яагаад харилцан адилгүй байдаг вэ?

Нислэгийн чиглэлээс хамааран зарлагдсан үнэ нь тухайн агаарын хөлөгт энгийн ангилал дотроо суудлын ангиллаас хамаарах бөгөөд тийзийн хүчинтэй хугацаа 15 хоног, 21 хоног, 1 сар, 3 сар, 1 жил гэсэн харилцан адилгүй байдаг. Зарим саруудад агаарын тээврээс хөнгөлөлт урамшуулал олгож хямдралтай байдаг.

Суудлаа хэрхэн баталгаажуулах вэ?

Та манай Тийз борлуулалтын төв болон дуудлага хүлээн авах төвөөр захиалга өгсөн тохиолдолд цахим хуудас ашиглан захиалсан тийзийнхээ төлбөрийг бүрэн төлснөөр захиалга тань баталгаажна. Таны тийзийг хүчин төгөлдөр гадаад паспорт үндэслэн олгоно.

Төлбөрөө хэрхэн төлөх вэ?

Та тийзийнхээ төлбөрийг бэлнээр, картаар мөн шилжүүлгээр төлөх боломжтой. Зайнаас төлбөр төлөх тохиолдолд тийз борлуулалтын ажилтнуудаас цахим шуудан болон бусад хэлбэрээр нэхэмжлэлийг хүлээн авч болно. Нэхэмжлэл дээр бичигдсэн дансны мэдээллийн дагуу төлбөрийг шилжүүлэн утга дээр холбогдох дугаарыг оруулж өгснөөр тийзээ авах боломжтой.

Нислэгээ хэрхэн өөрчлөх/цуцлах вэ?

Таны худалдан авсан тийзийн нөхцөлөөс хамааран нислэгийн өдрийг өөрчлөх, буцаалт хийх боломжтой бөгөөд, та баталгаат холбогдох дугаар болон чатаар өөрчлөх хүсэлтэй ажилтанд өгч өөрчлүүлж болно. Таны тийзийн өдөр өөрчлөлтийг суудлын боломжит байдлыг харгалзан хийх бөгөөд, таны худалдан авсан тийзийн нөхцөлийн дагуу шимтгэл тооцогдохыг анхаарна уу. Мөн буцаалтгүй өдөр өөрчлөлтгүй хатуу нөхцөлтэй тийз худалдан авсан тохиолдолд өөрчлөлт хийх боломжгүйг анхаарна уу

Нислэгээс хоцорсон тохиолдолд яах вэ?

Та тухайн нислэгийн хөөрөх цагаас хоцорсон тохиолдолд борлуулалтын төв руу холбогдон суудлаа хасуулах хүсэлт гаргах бөгөөд хэрэв суудал хоосон нисгэсэн тохиолдолд тухайн агаарын тээврийн дүрмийн дагуу торгууль ноогдуулдаг тул NO SHOW буюу суудлаа холбогдож хасуулна уу.

Тийзний буцаалтыг хэрхэн хийлгэх вэ?

Тухайн худалдан авсан нислэгээр зорчих боломжгүй болсон тохиолдолд борлуулалтын төвд хандаж буцаалт хийлгэх хүсэлтийг гаргаснаар буцаалтыг ажлын 5 хоногт шийдэж төлбөрийг буцаан олгоно. Нислэгийн тийзийн нөхцөлөөс хамааран буцаалтгүй хатуу нөхцөлтэй тийз худалдан авсан тохиолдолд буцаах болон өдөр өөрчлөлт хийх боломжгүй байдаг тул худалдан авахдаа анхаарна уу.

Нэмэлт нислэг хувиараа захиалахад юуг анхаарах вэ?

Билетийн кассын захиалгаас гадна өөрөө хувиараа нэмж өөр газраас дамжин нислэг, нэмэлт нислэг худалдан авсан тохиолдолд дамжих хугацаа хамгийн багадаа 6 цаг байхаар тооцоолж худалдан авалт хийх болохыг анхаарна уу. Хэрэв тухайн өмнөх нислэг саатах, өөрчлөлт орж дараагийн өөрийн худалдан авсан нэмэлт нислэгт эрсдэл үүсвэл билетийн касс хариуцлага хүлээхгүй тул худалдан авалт хийхээс өмнө нислэгийн хоорондын цагийг анхаарна уу.

Нярай хүүхэд болон хүүхдийн нислэгийн төлбөр ямар байдаг вэ?

Нярай хүүхэд 0-2 нас хүртэл зорчигч зөвхөн тийзийн 10 хувийг төлж 90 хувь хөнгөлөлттэй үнээр зорчдог бол хүүхэд буюу 2-12 насны зорчигч нь 75 хувийг төлж 25 хувь хөнгөлөлттэй тарифаар зорчдог юм.

footer background
Утас: 77999090E-mail: info@itrip.mn

about_us

  • itrip
  • news
  • Байршил
  • terms_of_service
  • memento
  • privacy_policy
  • itrip_air
  • itrip_hotel

business_partnership

  • Зочид буудлын өрөө удирдлагын систем
  • Зочид буудал холбох
  • Амралтын газар холбох
  • Сувиллын газар холбох
  • Түгээмэл асуултууд

© 2022 Зохиогчийн эрхийг хуулийн дагуу “АЙТРИП” ХХК эзэмшинэ