ihotel


Айхотел ХХК нь 2014 онд зочид буудал зөвлөх үйлчилгээний чиглэлээр үүсгэн байгуулагдсан. 2016 оноос зочид буудал, амралтын газар, жуулчны баазын онлайн захиалгын iHotel.mn цахим хуудсыг хөгжүүлж одоогоор Улаанбаатар болон хөдөө орон нутгийн 250 гаруй зочид буудал, амралтын газар, жуулчны баазтай хамтран ажиллаж, тэдгээрийн захиалгыг өөрийн системээрээ дамжуулан хүлээн авч байна.

Өнгөрсөн хугацаанд мөн Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан олон улсын томоохон арга хэмжээнүүд болох 2016 оны ASEM-ийн дээд түвшний уулзалт, 2017 оны JCI байгууллагын Ази Номхон далай бүсийн залуучуудын чуулган (JCI ASPAC), 2018 оны Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын 2-р бага хурал (AMCDRR) зэрэг үйл ажиллагааны зочид буудлын зохион байгуулалт, захиалгыг www.iHotel.mn онлайн захиалгын системээрээ дамжуулан хариуцан ажилласан.

2014 онд тус компани зочид буудалд зөвлөх үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаасаа буудлуудын борлуулалтыг дэмжих, Монголчууд гадаадруу зочид буудал захиалах боломжийг бүрдүүлэх зорилгоор олон улсын томоохон ОТА (Online Travel Agency) болох booking.com, agoda.com, ctrip.com зэрэг онлайн захиалгын системүүдтэй хамтран ажиллаж байна.

Мөн зөвлөх үйлчилгээний хүрээнд борлуулалтыг дэмжин хамтран ажиллаж байсан буудлуудын ОТА систем дээрх борлуулалтыг өнөөдрийг хүртэл хариуцан ажиллаж байгаа юм. iHotel.mn

footer background
Утас: 77999090E-mail: info@itrip.mn

about_us

  • itrip
  • news
  • Байршил
  • terms_of_service
  • memento
  • privacy_policy
  • itrip_air
  • itrip_hotel

business_partnership

  • Зочид буудлын өрөө удирдлагын систем
  • Зочид буудал холбох
  • Амралтын газар холбох
  • Сувиллын газар холбох
  • Түгээмэл асуултууд

© 2022 Зохиогчийн эрхийг хуулийн дагуу “АЙТРИП” ХХК эзэмшинэ