Зорчигчийн мэдээлэл /Овог, Нэр, Хүйс, Иргэншил, Утасны дугаар, Паспортын мэдээлэл, и-мэйл хаяг/ үнэн зөв эсэхийг шалгана уу. Хэрэглэгч уг мэдээллийг бүрэн зөв оруулах үүрэгтэй ба буруу, дутуу оруулснаас үүдэн гарах асуудлыг манай байгууллага хариуцахгүй болно. Үүнд : Гадаад паспортын хүчинтэй хугацаа нисэх өдрөөс хойш хамгийн багадаа 6 сарын хугацаатай байна.

Та аялалд гарахдаа гадаад паспорт, шаардагдах хүчин төгөлдөр бичиг баримт, эрүүл мэндийн хуудас зэргээ биедээ авсан эсэхээ шалгана уу.

Та очих болон дамжин өнгөрөх улсын визний шаардлагыг хангаж буй эсэхээ шалгана уу.

Та худалдан авах гэж буй тийзний буцаалт, өөрчлөлт, бүртгэлээс хоцрохоос үүдэн гарах торгуулийн нөхцөлийг сайтар шалгана уу.

Та нислэгийн цагаас 3-4 цагийн өмнө нисэх буудалд хүрэлцэн ирж бүртгэлдээ орно уу. Нислэгийн бүртгэл нислэг эхлэхээс нэг цагийн өмнө хаагддагийг анхаарна уу.

Нислэгийн цагууд нь тухайн орон нутгийн цагаар гэдгийг анхаарна уу.
Тийзээ нислэгийн дарааллын дагуу ашиглахыг анхаарна уу.
Та тухайн авиа компаний нислэгийн миль хуримтлуулах дугаараа бүртгүүлсэн эсэхээ шалгана уу.

Та үнэгүй тээвэрлүүлэх тээшний хэмжээгээ шалгана уу. Дамжин нислэгтэй бол тээш бүртгүүлэх эцсийн цэгийг шалгана уу.

Монгол улсын 18 нас хүрээгүй иргэн гадаад болон дотоодын нислэгт зөвхөн эцэг эх эсвэл хууль ёсны асран хамгаалагчийн /нотариатаар итгэмжлэгдсэн/ хамт зорчино.

Та зорчих гэж буй улсынхаа ковид-19 болон тухайн улсын Засгийн газраас гаргасан эрүүл мэндийн тухай дүрэм журмыг шалгана уу.

Та зорчих гэж буй улсынхаа иргэн эсвэл тухайн улсад байнгын оршин суух эрх, удаан хугацааны ажлын гэрээний визтэй байхаас бусад тохиолдолд 2 талын тийзтэй зорчих шаардлагатайг анхаарна уу.

Та тусгай үйлчилгээ авах бол нислэгээс өмнө хамгийн багадаа 72 цагийн өмнө хүсэлт гаргаж баталгаажуулсан байхыг анхаарна уу.
Үүнд:

  • Жирэмсэн зорчигч
  • Хүүхэд, нялх хүүхдийн суудал
  • Тэргэнцэртэй зорчигч
  • Хүчилтөрөгчтэй зорчигч
  • Дамнуургатай зорчигч
  • Хөгжлийн бэрхшээлтэй зорчигч
  • Тусгай хоолнууд
  • Зочид буудал, лаунж
  • Гэрийн тэжээвэр амьтан
  • Хөтөч нохой
  • Шарил, чандар
  • Спортын хэрэгслүүд болон хөгжмийн зэмсгүүд
  • Галт зэвсэг

Шаардлагатай нэмэлт мэдээллийг Ай Трип Эйр ХХК-н ажилтнаас тодруулаарай.
Нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс зорчигч нь дараах аюултай эд зүйлсийг тээш болон гар тээшиндээ авч явахыг хориглодог.
Үүнд:
  • Тэсэрч дэлбэрэх бодис (буудуулдаг салют гм)
  • Шатамхай шингэн болон шатамхай хатуу бодис (их хэмжээний чүдэнз, асаагуур)
  • Спиртийн төрлийн ундаа (спиртийн хэмжээ 70 процентоос их тохиолдолд)
  • Шахсан хий (бутаны хий болон спортын зориулалтын хүчилтөрөгч)
  • Хордуулагч бодис (шавьж устгагч бодис г м)
  • Идэмхий бодис
  • Цацраг идэвхт бодис
  • Их хэмжээгээр соронзлогдсон материал исэлдүүлэгч бодис
  • Харшил үзүүлэгч бодис болон хүний эрүүл мэнд, эд хөрөнгө, агаарын хөлгийн аюулгүй байдалд хор хөнөөл учруулах бодисууд орно.
  • Буу, сэлэм, хутга зэрэг зэвсэг, хурц үзүүртэй зүйлсийг онгоцны бүхээгт авч орохыг хатуу хориглоно.

Цар тахлын эрсдлээс сэргийлж эрхэм үйлчлүүлэгч та коронавирусын эсрэг вакцины 2-р тунд хамрагдаад 14-өөс дээш хоносон тохиолдолд зочид буудал, амралтын газраар үйлчлүүлэх боломжтой болохыг анхаарна уу!
footer background
Утас: 77999090E-mail: info@itrip.mn

about_us

  • itrip
  • news
  • Байршил
  • terms_of_service
  • memento
  • privacy_policy
  • itrip_air
  • itrip_hotel

business_partnership

  • Зочид буудлын өрөө удирдлагын систем
  • Зочид буудал холбох
  • Амралтын газар холбох
  • Сувиллын газар холбох
  • Түгээмэл асуултууд

© 2022 Зохиогчийн эрхийг хуулийн дагуу “АЙТРИП” ХХК эзэмшинэ